МЭДЭЭЭНТЕРТАЙМЕНТ

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийн тухай

Хуваалцах:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийн тухай
Олон нийтийн газар гэдэгт:
  1. Олон нийтийн газар
  2. Авто зам
  3. Орон сууцны орчны газар
  4. Гудамж талбайг хамааруулан ойлгоно
Зүй бусаар биеэ авч явах гэдэг нь гудамж талбайд бие зассан, нус, цэр хаясан, тамхины иш хог хаясан, архидан согтуурсан, хот суурин газар биедээ хутга эсхүл хүний биед гэмтэл учруулж болох зэвсэг, зэвсгийн чанартай зүйл авч явсан, мансуурсан  идэвхитэй үйлдэл юм. 2017 оны 05 сарын 11-ний өдөр батлагдаж 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хууль дээр дээрх асуудлын хуульчилж олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зохицуулалт хийсэн. Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Хуулинд заасан торгуулийн нэгж нь мянган төгрөгтэй тэнцэнэ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан иргэнийг 10,000 /арван мянган/ төгрөгөөр торгоно. Харин 5.2 дах хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний /25.000 мянган/ төгрөгөөр торгоно”. Эсхүл 5.3 дах хэсэгт заасан Мансуурсан  хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /100,000 нэг зуун мянган/ төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.      

Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Б.Алтансүх 2024-10-23 19:39:57

Тэр гэмт хэргийг дэмий л өөртөө тохжээ.

Б.Алтансүх 2024-10-23 19:39:11

Камераа хүлээн зөвшөөрч байна, бусад нь харин хэлээд итгэхгүй байх хэмжээнд байна даа Яагаав нөгөө Оюу-Толгойн чулуу гээд бөөн илрүүлсэн тоглолт байгаа уучлаарай.

Б.Алтансүх 2024-10-23 19:37:35

Баярлалаа, сайн хуулиа дээдэлье

Зочин
Сэтгэгдэл бичих