МЭДЭЭУЛС ТӨР

АТГ: Г.Баасанг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Хуваалцах:
АТГ: Г.Баасанг шүүхэд өгөхөө мэдэгдэв
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар илт худал ташаа мэдээлэл тараасантай холбогдуулан тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Удаа дараа худал ташаа мэдээлэл нийгэмд тарааж байна Тэрээр “Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе. Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно ”гэж заасан байдаг. Энэ нь өөрөө Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө Авлигатай тэмцэх газрын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тарааж байна. Авлигын эсрэг хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна ”гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектод хэн нэгэн этгээд дур зоргоороо аашлах гэсэн оролдлогыг нь хязгаарласан, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн дотоод журмыг Авлигатай тэмцэх газар мөрдөж ажилладаг. Үүнийг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ч өөрсдөө мөрдөж ажилладаг юм. Хаалттай байдал гэдгийг хаалга, үүд цоожилсноор хэмжихгүй. Авлигатай тэмцэх газар аливаа мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд олон нийтэд хүргэж, шаардлагатай бол өгч байгаа. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон гишүүдийг уулзах хүсэлт гаргахад нь тухай бүр хүлээн авч уулзсан байсан. Мөн тодорхой жишээ дурдахад 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Г.Баасан Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах хүсэлт гаргаад уулзах үеэрээ “Манай олон нийтийн зөвлөлд олон янзын боловсролгүй, эрээвэр хураавар хүмүүс байдаг болохоор хамаагүй асуудал ярихаар хов болгоод хэцүү байна. Тиймээс ганцаарчилж уулзъя ”гээд бусад гишүүдээ муулан байж уулзсан байдаг. Энэ үедээ Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. “Эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи ”гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байдаг. Тухайн үед юу ярьсан нь Авлигатай тэмцэх газрын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн. Д.Жигжиднямаагийн хувьд 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200173 дугаартай эрүүгийн хэргүүд үүсгээд прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Авлигатай тэмцэх газрын төсөв жил дараалан буурч байгаа “Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа ”гэх асуудал Г.Баасан ярьсан. Энэ бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг илт мушгин гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн худлаа мэдээлэл юм. 2014 оноос хойш Авлигатай тэмцэх газартт батлагдаж ирсэн төсвийн мэдээлэл байгаа. Авлигатай тэмцэх газрын  төсөв 2014 онд 15 тэрбум төгрөг байсан. Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын төсвийг өмнөх жилийн төсвөөс бууруулан батлахыг хориглоно гэсэн заалт байсныг 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болгоод 2015 оноос хойш жил дараалан тус газрын төсвийг бууруулан баталж ирсэн. Тухайн үед Авлигатай тэмцэх газрын бие даасан, хараат бус байдалд нөлөөлсөн гэж олон улсын байгууллагын зүгээс шүүмжилж байсан. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны төсөв, хөтөлбөрийн санхүүжилт нийлээд 14,8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үндэсний хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн албан хаагч нарыг сургах, иргэний нийгэм, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигын эрсдлийг арилгах гэх мэт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд маш тодорхой тусгасан байгаа юм. Бидэнтэй хамтраад мэдээлэгчийг хамгаалах ёстой Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл болон Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл бол тэс 2 өөр ойлголт бөгөөд үүнийг ялгаж, салгаж ойлгох талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хангалттай мэдээлэл өгсөн гэж үзэж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.7.4-т, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4.15-д тусгасан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл байгуулах асуудлыг Авлигатай тэмцэх газар хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд зохион байгуулан явуулж байгаа ажил юм.  Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд Г.Баасан дарга шиг олон нийтийн төлөөллийн үүрэг маш чухал байдаг. Иргэдийг авлигыг үл тэвч, тэмц, мэдээл, хяна гэж уриалахын оронд эсрэгээр нь Авлигатай тэмцэх газарт юу ч өгөөд нэмэргүй гээд, олон нийтийн хяналтын тогтолцоо бий болгохоор НАХЯ-ны мэдээлэгч нар гэж нийтэд зарлаад байгаа нь олон нийтийн авлигатай тэмцэх хүсэл зориг, Авлигатай тэмцэх газарт итгэх итгэлийг нь унтраасан үйлдэл гэж үзэж болохоор байна. Ямар эрх ашгийн төлөө ингэж яваад байгаа юм бол. Гэтэл өөрсдөө мэдээлэгч, шүгэл үлээгчийг дэмжих жил гэж зарлаад байгаа нь бүр ч ойлгомжгүй байна. Гүжир гүтгэлгээ зогсоохыг шаардав Г.Баасан нар нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн эрх, үүргийн хувиар мэдээлэл хийсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэхгүй байна. Тэд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн нэрийг барьж, илэрхий улс төрийн санаа, зорилгоор хараат бус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах гэж оролдож байна. Түүнчлэн Монгол Улсын авлигатай тэмцэх байгууллага, түүний удирдлага, албан хаагчдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаа удаа дараагийн үйлдлээ таслан зогсоохыг Г.Баасанд анхааруулж байна. Байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол Авлигатай тэмцэх газар байгууллагын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Монгол Улсын шүүхэд хандахаа мэдэгдэж байна. Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын тухай ярьсан асуудал өнөөдрийн мэдээлэлд хамаагүй. Өнөөдөр зөвхөн байгууллагын байр суурь илэрхийлж байна ”гэж мэдэгдлээ. [embed]
/[/embed]

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

click for more info 2018-02-27 05:42:30

I just want to mention I'm very new to blogging and site-building and honestly enjoyed you're web page. More than likely I’m planning to bookmark your website . You surely have amazing posts. Thanks a lot for sharing your website.

ЗОЧИН 2018-01-11 10:59:30

АТГ БААСАНГААС ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЛЭЭ ГЭЖ ҮНЭХЭЭР АЙЖ БАЙНА. ХЭРЭВ ТИЙМ БИШ БАЙСАН БОЛ ДУГУЙ ШИРЭЭНИЙ АРД ХАМТ СУУЖ БАЙГААД АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ЯРИЛЦАЖ БОЛОХ БАЙЛАА ХЭРЭВ ТЭГСЭН БОЛ АРД ТҮМЭН Ч АСУУДЛЫГ ОЙЛГОХ БАЙСАН ОДООГИЙН ҮЙЛДЭЛ НЬ БИДНИЙ НУУЦЛААД БАЙГАА ЮМЫГ ЭНЭ ХҮН ДЭЛГЭХ НЬ ГЭДЭГ ҮҮДНЭЭС АМЫН ХАМХИХЫН ТУЛД ШҮҮХЭД ХАНДАЖ УЛМААР ХУЙВАЛДАН ШОРОНД ХОРИХ АРГА ЗАМЫГ СОНГОЖ БАЙНА ЦААНА НЬ ХИЧНЭЭН Ч БААСАН ГАРЧ ИРЭХИЙГ ТЭД МЭДЭХГҮЙ ГАРЧ ИРСЭН БҮХНИЙГ ХОРИХ ЮМ УУ ХАРЖ Л БАЙЯ.

evii evii uvuu zunujee 2018-01-10 14:47:07

eee ene Jamsran uvuu zunusunuu??? zungurtsunuu??? Nogoon malgaitiin ur saduu??? huurhii huurhii odoo Baasang diilehgui bolohoor hujaa bolgochihloo...kkk... barahgui ee uvuu Baasang

evii evii uvuu zunujee 2018-01-10 14:46:48

eee ene Jamsran uvuu zunusunuu??? zungurtsunuu??? Nogoon malgaitiin ur saduu??? huurhii huurhii odoo Baasang diilehgui bolohoor hujaa bolgochihloo...kkk... barahgui ee uvuu Baasang

Жамсран 2018-01-09 23:15:19

Увайгvй нахаал хятад авгай. Ардчилсан хужаа нартайгаа хамт ардчилалаа vvрээд Монголоос урагшаагаа далд орж коммунист хятад нутгийнхаа шороог хøдøлгøж амьдарцгааг.

unshigch 2018-01-09 19:47:39

Shudraga temtsegch hun shu de!

Зочин
Сэтгэгдэл бичих