МЭДЭЭ

У.Хүрэлсүх: МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг"

Хуваалцах:
У.Хүрэлсүх: МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг"
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй эрх баригч намын удирдлагууд өчигдөр анхан шатны үүрийн дарга нартай “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийлээ. “Эх орончдын баяр”-ын өдрийг угтан зохион байгуулсан уг арга хэмжээнд МАН-ын даргаас гадна ЕНБД Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. МАН-ын анхан шатны үүрийн дарга нар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар асуулт асууж, хариулт авлаа. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. МАН-ын их хурлаар намын дарга болсоноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна“ гэдгийг онцолж байв. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдээлсэн. 2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан. МАН төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрсэн гэлээ. Засгийн газраас Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах, Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Нөгөө талаар “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын анхан шатны гишүүдтэй уулзахдаа хэллээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих