Үүний тод жишээ нь МАН олонхоороо төр барьсан 2016 оноос эхэлсэн юм. Лу.Гантөмөр сайдын суудлыг авсан дуугүй, хүлцэнгүй Ж.Батсуурь сайд нь тусгай сургалттай 26-р сургуулийн захирал, багш нарын буруутай үйлдлээс болж ажлын хариуцлага хүлээж огцорсон. Үүний дараа академич Г.Чулуунбаатар гурван сар гаруй тус яамыг удирдаж, 2017 оны 9 сарын нэгэнд сургуулиудын нээлтэд оролцсон юм. 2017 оны 10 дугаар сараас одоогийн сайд Ц.Цогзолмаагийн удирдлагад шилжсэн юм. . Олноо шүдэнз Амараа хэмээн танигдсан жүжигчин Б.Амарсайханы эгч БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг хууль зөрчсөн хэмээн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдсэн даруйдаа гурван яамны төрийн нарийн бичгийн даргыг огцруулсны нэг нь тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Болормаа юм.
Х.Болормаа нь хууль бус шийдвэр гаргасан хэмээн БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг АТГ-аар шалгуулах гомдол гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл АТГ-аас Төрийн албаны зөвлөлд шилжсэн гомдлыг хэлэлцсэн аж. Уг гомдолд Ц.Цогзолмаа нь төрийн жинхэнэ албан хаагчийг хувийн ашиг сонирхолын үүднээс ажлаас халж, өөрийн танил, ойр дотны хүнээ уг албан тушаалд томилохын тулд хууль зөрчсөн үйлдэл гаргасан хэмээн дурдсан байда Тэрээр өмнө нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Соёл шинжлэх ухааны газрын эрх зүйн зохицуулалтын мэргэжилтэн, Соёлын салбарын эрх зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Ж.Батсуурь сайдын үед халагдсан байдаг юм.
Энэ томилгоо нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62-р тогтоолоор баталсан Ийнхүү Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаагийн хууль зөрчсөн, хуурамч томилгоо илэрч С.Мөнхөөлэй нь яамны ажлыг сайдын оронд шийдэх, ажилчдыг нь загнах эрхгүй болж улмаар гомдол гаргасан өмнөх төрийн нарийн бичгийн дарга Х.Болормаагийн гаргасан гомдол үнэн байж, эхний ялалтаа авлаа...
http://ulsturch.mn/index.php?view=article&type=item&val=10747