Кемерово хотын арван долдугаар сургуулийн англи хэлний багш Татьяна Дарсалия гуравдугаар сард “Өвлийн интоор” хэмээх үйлчилгээний төвд гарсан их түймрээс охинтойгоо мултарч чадсан ч багш хүүхэн бусад хүүхдүүдийг аврахаар буцаж ороод эргэж ирээгүй билээ. Энэ тухай эхэн үедээ телевиз болон олон нийтийн сүлжээгээр нилээд өргөн хүрээтэй ярьж байсан хэдий ч эрэлхэг багш хүүхнийг оршуулснаас хойш энэ тухай бүр дурсахаа больсон байна. “Википедиа” сайтад байрлуулсан Кемерово хотын түймрийн тухай өгүүлэлд энэ эмэгтэйн нэр ч нь байхгүй байна.
Бүх юмны учир нь энэ хүүхэн гүрж хүн байсантай л холбоотой юм байна. Орос гүржийн харьцаа муудаж дайтах шахаж байсан нь оросын нийгмийн амьдралд ийм гүн ул мөрөө үлдээсэн юм байнаа гэдгийг зөвхөн энэ явдлаас харж болно. Орос хүүхдүүдийг аврахаар яваад амиа алдсан гүрж эмэгтэй уг нь орос гүржийн харьцааг сайжруулахад эерэг хүчин зүйл болох болов уу гэж бодох юм.