МЭДЭЭОнцлох

ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХРЫН ХООЛНЫ ГАЗРУУДЫГ ХААХААР БОЛЖЭЭ

Хуваалцах:
ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХРЫН ХООЛНЫ ГАЗРУУДЫГ ХААХААР БОЛЖЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал өнөөдөр /2018.07.05/ болов. Хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар болжээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг байна. Дээрх саналыг гаргах болсон шалтгаан нь иргэдийн гомдолтой холбоотой аж.

Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хуралд оролцсон мэргэжлийн хяналтынхан онцолж байв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун: 

-Сая гаран хүнтэй нийслэлд зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 гаран байна гэж байна. Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдах байх. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсооно. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажиллаж, чадахгүй нь болих хэрэгтэй гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Болор 2018-07-16 16:37:32

Хаах хэрэгтэй орцонд хиншүү үнэртээд хананы будаг ховхорч унаад хэцүү байна цонхоо онгойлгож болохгүй 15 жил болж байна үнэн хэцүү л амьдарч бна даа хаавал баярлах байна

Зочин 2018-07-09 09:40:31

zuv!!!

Zochin 2018-07-09 00:05:25

Olon hynii biznesiig dampuuruulj ajil olgogch naraa demjihgyi bgaa shiidver bhaa

Нана 2018-07-06 03:26:36

Маш зөв хоолны газар орон сууцанд хэзээч болохгүй ЖООМ ихтэй заваан шүү дээ ҮҮНИЙГ ЧИНЬ МАШ ЗӨВ шийдвэр гэдэгт баяртай бн Аль болох хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй доод шатанд хэрэгжихгүй байх бий анхаараарай

Нана 2018-07-06 03:26:35

Маш зөв хоолны газар орон сууцанд хэзээч болохгүй ЖООМ ихтэй заваан шүү дээ ҮҮНИЙГ ЧИНЬ МАШ ЗӨВ шийдвэр гэдэгт баяртай бн Аль болох хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй доод шатанд хэрэгжихгүй байх бий анхаараарай

Irgen 2018-07-05 23:50:08

Uul uurhaigaa l zogsooh ni hamgiin zob gadaadad iim l baidag ymarch ylgaa baihgui . Harinch amidralaa zob abch ybj chadaj bgaa. Ymar toriin alband orood zugeeriig hiih uu ene ulsuud chini

Irgen 2018-07-05 23:48:09

Uul uurhaigaa l zogsooh ni hamgiin zob gadaadad iim l baidag ymarch ylgaa baihgui . Harinch amidralaa zob abch ybj chadaj bgaa. Ymar toriin alband orood zugeeriig hiih uu ene ulsuud chini

zochin 2018-07-05 10:58:58

er ni oron suutsnii 1-r davhart eldev delguur uilchilgee nii gazruud baiguulahiig horigloh heregtei orshin suugchid eruul ayulgui orchind amidrah nuhtsliig hangah shaardlagatai zuvshuurul buu olgo. odoo baigaag bugdiig haahheregtei

irgen 2018-07-05 10:52:35

mash zun shiidver bn mun oron shuutsnii 1-r davhartuudad bga yanz buriin amtan nohoi shuvuunii delguuruudiih bas haah heregtei deed dabhariim ailuidad eldev muhai uner horton shavj joom zereg urgelj damjij eruul smidrahad uneheer hetsuu baidagt MHG anhaaraldaa avahiig husch bn

Зочин
Сэтгэгдэл бичих