МЭДЭЭ

Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Монголын баг тамирчид амжилт үзүүлсээр байна

Хуваалцах:
Дэлхийн 43-р Шатрын Олимпиадад Монголын баг тамирчид амжилт үзүүлсээр байна

     Гүрж Улсын Батуми хотноо Дэлхийн 43-р Шатрын Олимпиад "Batumi Sports Palace"-д амжилттай үргэлжилж байна. Олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оролцож байна.

Дэлхийн 43-р Шатрын Олимпиад

Нэгдүгээр өрөг:

Монголын эрэгтэй баг Этиоп улсын багийг 4:0 харьцаатай хожиж тэмцээний 46-р жагссан бол Эмэгтэй баг Шри Ланка улсын багийг мөн 4:0 –оор хожиж тэмцээний 9-т жагслаа.

Хоёрдугаар өрөг:

Эрэгтэй баг цагаанаас Куба улсын багтай тоглож 2:2 харьцаатай тэнцсэн

Эмэгтэй баг цагаанаас Босни-Герцеговина багтай тоглон 3:1 харьцаатай хожсон байна.

Гуравдугаар өрөг:

Эрэгтэй баг Гүрж улсын I багтай тоглож 1,5:2,5 харьцаатай хожигдсон

Эмэгтэй баг цагаанаас Беларус улсын багтай тоглон 2,5:1,5 харьцаатай хожсон байна.

Өнөөдөр буюу 2018.09.27-ны өдөр болох 4-р өрөгт Монголын эрэгтэй баг Малави улсын багтай, эмэгтэй баг 3-р ширээн дээр Ираны багтай тоглоно.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих