
“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ.
Авилгалтай тэмцэх газраас Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гэрт нэгжлэг хийж, улмаар түүнийг дүү Д.Баатарынх нь хамт цагдан хорьсон болохыг эх сурвалжууд мэдээллээ. Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, Д.Баатар нарыг 2019.01.08-ны 04:00 цагт Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорижээ. Д.Дорлигжавыг өчигдөр 2019.01.07-ны өдөр АТГ-аас “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард телевизийн ярилцлагад орох үеэрээ "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын данс руу дөрвөн сая ам.доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг. Энэхүү дөрвөн сая ам.долларын асуудалтай холбогдуулан Д.Дорлигжавыг АТГ-аас шалгаж эхэлсэн.




