
Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих хэрэгцээг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран, удирдамжийн хүрээнд хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна.
Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 1 аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000 000 төгрөгийн, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу 1 аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Туяа USA гаас бичив 2019-02-21 09:26:50
Монгол улс минь болиоч Мөнгө олох гээд зүтгэж яваа нэгэнээ бүү торгож зовоогооч Би арга ядаад гадагш гарсан хүн байна Монголд юм хийх гэж их зовсон доо Бас л хэвээрээ Эх орондоо амьдармаар байна шүү
Зочин 2019-02-20 17:28:09
Улс нь ажлыг байраа нэмэгдүүлж чадахгүй байж амьдрах гэж явнаа нэгнээ хааж боох нь дэндүү их юмаа муу муудаа иуна гадсандаа гэгчээр борчуудад л хуулиа сайн хэрэгжүүлж чадах юм да тэгж торгоно гээд л
өндөр настан 2019-02-20 17:21:22
Зөвшөөрөлгүй тахсинд суусан гэдгийг мэдэх ямар ямар шалгуур, дүрэм журам байгаа бэ ? ер нь дуудлагын тахси ихэнхдээ " одоогоор ойрхон тахси байхгүй байна " гэсэн хариу өгдөг ш дээ ..Тэгээд л гарч хувийн тахсинд суудаг юм шүү дээ .. Дуудлагаар ирэхгүй бол яах ёстой юм бэ ??? Тахсинд сууж үзээгүй хүмүүс шийдвэр гаргах байгаа юм болов уу ??
Hh 2019-02-20 16:24:28
Taxindaa yvah ni yvjil baina bizdee sonin sonin yum garhiimaa