
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн, Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгахаар өчигдөр /2019.03.05/ албан саатуулж Эрүүгийн цагдаагийг газарт найман цаг байцааж, харин 23 цагийн үед цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Гэвч өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О, Э, Х, П нарыг хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу