
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа эрх мэдлээ урвуулан ашиглан бусдыг авилга өгөхийг шаардаж улмаар өгсөн мөнгөө нэхлээ хэмээн удаа дараа шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Иргэн П.Орхоны гомдлын мөрөөр энэ хэрэг 3 шатны шүүх болон АТГ зэргээр шалгагдсаны эцэст шүүгч П.Долгормаад эрүүгийн гэмт хэрэг үүсгэн, ялын тогтоолыг прокурорт хүргүүлсэн байдаг.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой байтал Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Прокурорын дүгнэлтийг үл харгалзан П.Долгормаа шүүгчийн бүрэн эрхийг хэвээр байлгасаар байсан тул иргэн П.Орхон Шүүхийн ёсзүйн хороонд гомдол гаргасан байдаг.
2019 оны 3 сарын 07-ны өдрийн 20 тоот тушаалаар Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн анханшатны шүүхийн шүүгч Пандийн Долгормаа шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг.
Тэгвэл МУ-ын ерөнхийлөгч 3 дугаар сарын 14-ний өдөр “шүүгч П.Долгормаад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй” гэсэн зарлиг гаргажээ.







Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-09-22 22:35:46
Муу авилгалч новш
irgen 2019-03-21 08:04:42
Shudarga shuugchiig jagaad helmegduulev?
Зочин 2019-03-21 07:11:23
Huuli shuuhiinhend huuli adil uilchildeg baih heregtei!
Zaya 2019-03-21 02:15:00
Za ystoi zuv yum bolj deerelhuu habaj tsaddgui imerhuu muusain yumnuudig shorond ni hataaaa. Battulga yrunhilugchduu bayrllaa. Yum uurchlugddug l yum bn
Зочин 2019-03-21 00:35:56
ashgui dee
Zochin 2019-03-21 00:31:03
Zuv shiidver bna buruutai etgeeded tuhai burd shiitgeliig uguh