
Эрүүгийн цагдаагийн албаныхан "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг гуравдугаар сарын 05-ны өдөр баривчлан ШШГЕГ-ын харъяа 461-р хорих ангид хорьсон билээ. Тэднийг гуравдугаар сарын 07-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гаргасан.
Яг одоо СБД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин хорих эсэх санал ирсний дагуу шүүх хуралдаан хэлэлцэж байна. Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд дахин хорьж шалгах үндэслэлтэй гэсэн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу