ДЭЛХИЙД

Жилийн хамгийн богино өдөр Стоунхенжийг 5000 орчим хүн зорьжээ

Хуваалцах:

Жилийн хамгийн богино өдөр өнгөрсөн ням гарагт тохиосон билээ. Уг үйл явдлыг тохиолдуулан 5000 орчим хүн Стоунхенжид цугларсан байна. Английн Уилтшер хэмээх газарт байрлах Стоунхенжийн цогцолборыг хэн, хэзээ ямар зорилгоор, яаж барьсныг эрдэмтэн, судлаачид олон жилийн турш судалж, олон таамаглал дэвшүүлсээр байгаа ч нэгдсэн нэг дүгнэлтэд одоо хүртэл хүрээгүй байна. Зарим хэсэг нь нас барагсдыг нутаглуулдаг оршуулгын газрын нэг хэлбэр, зарим нь эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг.

МЭӨ 2640-2480 жилийн өмнө байгуулагдсан хэмээн таамагладаг энэхүү тойрог хэлбэрийн эртний байгууламж нь тус бүр нь 25 тн жинтэй 30 ширхэг чулуун багана, 50 тн жинтэй таван ширхэг хаалга, таван тн 82 хавтан чулуунуудаас бүрддэг. Нар чулуун дээр хэрхэн тусаж мандахыг сонирхохоор Стоунхенжийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 22 болон зургадугаар сарын 22-нд олон мянган хүн зорьдог. Энэ будант хөндийд чухам тэр чулууны оргилд гэнэт нарны гэрэл тусдаг нь үнэхээр үзэсгэлэнтэй. Тиймээс зарим эрдэмтэн Стоунхенжийг эртний одон орон судлалын төв, газар тариалангийн ажил эрхлэх нар хиртэх зэрэг үзэгдлийг зааж хэлэх чадвартай байсан гэж үздэг.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих