ЭДИЙН ЗАСАГОнцлох

Зэсийн үнэ 5876 ам.доллар болж өсчээ

Хуваалцах:
Зэсийн үнэ 5876 ам.доллар болж өсчээ

Зэсийн үнэ 5876 ам.доллар болж өсчээХятад Улсад коронавирусийн тархалт намжиж, эдийн засаг нь идэвхжиж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь сэргэсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаанд 17 хувиар өсч, 5876 ам.долларт хүрэв. Зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унаад байсан юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны байдлаар үнэ нь 4609 ам.долларт хүрч буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин байв. Харин дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлдэг БНХАУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, тус улсын зэсийн импорт огцом өссөнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сарын хугацаанд зэсийн үнэ аажмаар буцаж сэргэж, эхлээд байна. Нөгөө талд, зэсийн гол нийлүүлэгч Перу, Чили зэрэг улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй нь зэсийн үнэ эргэж өсөхөд нөлөө үзүүлж буй юм байна.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих