
Сүүлийн хоёр орчим сарын хугацаанд Бостванад олон зуун заан учир битүүлгээр үхжээ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Африкийн өмнөд хэсгээр 350 гаруй заан үхээд байгаа аж. Заанууд ямар шалтгааны улмаас үхэж байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор заануудаас дээж авч шинжилгээ хийж эхлээд байгаа гэнэ. Бостванад Африкийн нийт зааны гуравны нэг орчим байдаг. “National Park Rescue” хэмээх буяны байгууллагын тэргүүн Макканн BBC-д өгсөн ярилцлагадаа Бостванагийн байгаль хамгаалагчид өнгөрсөн тавдугаар сард ердөө гурван цагийн нислэг үйлдэхэд 169 үхсэн заан бүртэгдсэн. Харин сарын дараа дахин нислэг үйлдэхэд энэ тоо 350 болж өссөн байсан талаар онцолжээ. Түүний үзэж буйгаар заанууд хордсон байж болзошгүй аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу














































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn




