ХУУЛЬ: 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хуулиар ямар хариуцлага хүлээх вэ?

Хуваалцах:
ХУУЛЬ: 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хуулиар ямар хариуцлага хүлээх вэ?

Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтыг сүүлийн үед хүмүүс их асуух боллоо. Иймд миний бие дараах тайлбарыг хийе.

ХУУЛЬ: 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хуулиар ямар хариуцлага хүлээх вэ?

-Эрүүгийн хуулийн 12.5-р зүйлийн 1 дэх хэсэгт "18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450.000-5,400,000 төгрөгөөр торгох эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульд заасан байна.

Энэ нь 2017.07.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа хуулийн зохицуулалт юм.

Тэгвэл энэ хуулийн өмнө мөрдөж байсан буюу 2002.09.01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан хуулинд:

-Эрүүгийн хуулийн 122-р зүйлийн 122.1 дэх хэсэгт "Хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох 251-300 цаг албадан ажил хийлгэх, эсхүл 3 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Тэгэхээр хуулийн энэ зохицуулалт нь өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд байсан зохицуулалт юм.

Хуулийн тайлбарт 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэдгийг гэмт этгээдийн зүгээс хохирогчид ямар нэгэн дарамт шахалт тулгалт хүчирхийлэл заналхийлэл үйлдээгүй жам ёсны харилцаанд орсон байхыг хэлнэ гэж тайлбарласан.

-Эргэлзээ төрүүлэх зүйл нь 14-16 насны хүүхэдөөрийн хүслээр бэлгийн харьцаанд орж байна гэдгээ мэдэх боломжтой юм болов уу? Тэд ойлгох болов уу? гэдэг дээр мэргэжлийн хүмүүс үнэлэлт дүгнэлт өгч өөрөө ойлгох ухамсар төлөвшөөгүй байна гэж үзвэл хуулийн зохицуулалтыг хуультогтоогч нар эргэж нэг харна буй за...

Дүгнэлтийг танд нээлттэй үлдээе. Нэг зүйлийг сануулахад хүчиндэх гэмт хэрэг нь өндөр ялтай байдаг.

Хуульч, Өмгөөлөгч М.Хандармаа

 


Хуваалцах:
1Хаха
2Таалагдсан
2Гунигтай
3Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2020-12-17 23:13:32

Яагаад 14 нас гэсэн тоог оруулсан юм бэ

Зочин 2020-12-17 23:12:21

Nuguu saidiin yariad bsn huuli ni ene uu

Зочин 2020-12-17 23:12:06

Ямар ч хэцүү хуулийн заалтавдээ

Зочин
Сэтгэгдэл бичих