Төрийн байгууллагууд иргэдээс ирсэн гомдлыг хуулиндаа 30 хоногийн хугацаанд шийдвэрлэн гэж заасан ч цар тахлын улмаас уг хугацаа нь хойшлох асуудлууд тулгарч, энэ дунд иргэд хохирсоор байдаг билээ.
Өмгөөлөгч М.Хандармаа: "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж байгаа нь хэтэрхий урт хугацаа юм. Хэдийгээр хуулинд 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж хариу өгнө гэж заасан байгаа боловч энэ хугацаанд иргэдийн эрх, ашиг маш их хохирдог. Ихэвчлэн газрын маргааны асуудалд иргэдийн эрх зөрчигддөг. Газрын маргаанд өмчлөгч биш этгээд, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг нь хааж ямар нэгэн эд хөрөнгөд нь халддаг. Энэ асуудалд тухайн дүүргийнхээ газрын албанд ханддаг боловч таны өргөдөл, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж хариу өгдөг. Гэтэл 30 хоногийн хугацаанд тухайн өмчлөгч этгээдийн эрх маш их зөрчигдөж, эргээд шүүхээр явж дахин зардал гарах хэмжээнд хүргэдэг.
Хуулийн урт хугацааг ядаж 14 хоногийн хугацаанд иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэг байх юм бол иргэдийн эрх ашгийг хамгаалахад нааштай байна.
Ковид 19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 30 хоногоос илүү хугацаагаар иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэж байгаа нь иргэдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрх ашигт нь саад учруулж байна. Хууль тогтоогчид хуулийн урт хугацааг боломжтой бол 14 хоног, тэр асуудлыг дор нь шийдвэрлэх боломжтой бол тухайн цаг хугацаанд гомдлыг нь шийдвэрлэж өгнө гэсэн хуулийн зохицуулалт оруулах нэн шаардлагатай байна гэж үзэж байна" гэв.
М.Хандармаа: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж байгаа нь хэтэрхий урт хугацаа!
Posted by ТУГ.мн on Friday, September 10, 2021




