УЛС ТӨРОнцлох

Н.Энхбаяр: С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална

Хуваалцах:
Н.Энхбаяр: С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална

МАХН-ын гүйцэтгэх товчооны хэвлэлийн хурлын үеэр тус намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийнхээ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдмогцоо альваа намын гишүүнчлэлээсээ татгалздаг. Би ч бас тухайн үед түтгэлзэж байсан. Одоо Х.Баттулга гэдэг хүн түтгэлцчихсэн байгаа. Энэ хүн аль нэг намын талд орж болохгүй. Харамсалтай Ерөнхийлөгч "АН-ын журмын нөхдөө та нар минь эвтэй найртай байгаарай" гэх зэргээр АН-ын гишүүн юмшиг хандсан нь үнэхээр хууль зөрчсөн үйлдэл. Х.Баттулга гэдэг хүн хууль мэддэггүй юм уу, эсвэл зөвлөхүүд зөвлөдөггүй юм уу, сонгууль ойртохоор мартсан байсан АН-аа гэнэт санаад тэрийгээ эвтэй нэгдэлтэй болгох гээд байгаа юм уу, тэндээс дэвшинэ гэж бодоод байгаа юм уу, ямар ч байсан энэ хууль зөрчсөн хариуцлагагүй үйлдэл болсон. Би Ерөнхийлөгч байхдаа хэзээ ч ийм үйлдэл гаргаж байгаагүй. 

Бие биенээсээ нууж хоёр хүн хоорондоо улс төр хийж болохгүй. С.Ганбаатар надтай зөвлөхгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжье гэж хэлсэн.

С.Ганбаатар анхнаасаа сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээж ажиллана гэсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй болов уу гэж бодож байна. Гэтэл харамсалтай нь сүүлийн үед нэр дэвших яриа гарах боллоо. С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй юм чинь өөр хүнийг судална" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих