
Арваннэгдүгээр сарын эхээр Хятадын “Weibo” сүлжээнд Хятадын теннисний од Пэн Шуай 2013-2018 онд Хятадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жан Гаоли өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шаардаж байсан талаар мэдээлсэн билээ. Жан Гаоли нь Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний ойрын хүн бөгөөд намын нөлөө бүхий албан тушаалтан. Энэ үйл явдал Хятадад улс төрийн өндөр албан тушаалтай хүнийг ийнхүү буруутгасан анхны тохиолдол аж. Уг зурвасыг тэр нь дор нь устгасан ч маш олон хүн уншиж амжжээ. Харин түүнээс хойш теннисчин бүсгүй сураггүй болсон билээ. Тэгтэл Лхагва гарагт Хятадын Глобал Таймс Пэнгийн Олон улсын эмэгтэйчүүдийн теннисний холбооны тэргүүн Стив Саймонд хаягласан захидлыг нийтэлжээ. "Саяхан миний нийтэлсэн мэдээлэл баталгаа, нотолгоогүй бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр гаргасан. Хэвлэлд гарсан мэдээ, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл худлаа. Би ор сураггүй алга болоогүй. Би гэртээ амарч байна, бүх зүйл сайхан байна. Надад санаа тавьж байгаад дахин баярлалаа” гэжээ. Үнэн мөнийг нь тогтоох боломжгүй бөгөөд тамирчин бүсгүйн таньдагмхүмүүст уг зурвас эргэлзээ төрүүлж байгаа гэнэ. Теннисний холбооны тэргүүн Стив Саймонд уг захидал түүний санааг улам ихээр зовоож байна гэжээ. Тэрээр, "Пэн Шуай энэ захидлыг бичсэн гэдэгт итгэхэд бэрх байна. Түүний ярьсан зүйл нь бичсэнтэй нь нийцэхгүй байгаа юм. Теннисний холбоо болон дэлхий дахинд түүний аюулгүй байгааг нотлох баримт хэрэгтэй" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу