МЭДЭЭЭНТЕРТАЙМЕНТ

НЭХЭМЖЛЭЛ, НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР

Хуваалцах:
НЭХЭМЖЛЭЛ, НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР
162062-19052015-1432003683-2134239494-huuli Нэхэмжлэл, түүний хэлбэр Нэхэмжлэл гэдэг нь аль нэг байгууллага, иргэдээс өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж бичгээр гаргасан гомдол/хүсэлт/-ийг хэлнэ. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь заавал бичгийн хэлбэртэй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр Нэхэмжлэлд дараах зүйлийг заавал тусгасан байна. 1.Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа. 2.Нэхэмжлэлийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрыг хаяг, харилцах утасны дугаар, хэрэв нэхэмжлэгч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, удирдах албан тушаалтны харилцах утасны дугаар 3.Хариуцагчийн овог, эцгийн нэр, өөрийнх нь нэр, хаяг “оршин суугаа газар болон ажлын газрын”, хэрэв хариуцагч нь албан байгууллага бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, удирдах албан тушаалтны харилцах утасны дугаар 4.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнийн дүн. Нэхэмжлэлийн үнийн дүн нь тодорхой байх шаардлагатай 5.Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримтууд, тэдгээрийн жагсаалт 6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тусгасан байх шаардлагатай бөгөөд улсын тусгай тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана. Хэрэв та Улсын тэмдэгтийн хураамж төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй бол Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх болон хэсэгчлэн төлөх боломжтой. Энэ тохиолдолд хүсэлтээ бичгээр гаргаж, холбогдох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэлдээ хавсаргах бөгөөд хүсэлтийг хүлээн авсан шүүгч түүнийг үндэслэн Таныг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх, эсхүл хэсэгчлэн төлүүлэх тухай шүүгчийн захирамж гаргана.

www.tug.mn


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих