МЭДЭЭОнцлох

Зөвлөхүүдийн чуулган "ConsultCon2021" арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Хуваалцах:
Зөвлөхүүдийн чуулган "ConsultCon2021" арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Жижиг, дунд үйлдвэрийн газар Монголын менежментийн зөвлөхүүдийн институт, Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Хөгжлийн шийдэл” ТББ зэрэг байгууллага хамтран “Зөвлөхүүдийн чуулган” буюу ConsultCon2021 арга хэмжээ өнөөдөр /2021.12.10/ цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Зөвлөхүүдийн чуулган "ConsultCon2021" арга хэмжээ зохион байгуулагдаж байна

“Хамтдаа” хөгжье уриан дор зохион байгуулж буй уг арга хэмжээнд 100 гаруй зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, иргэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна. Уг арга хэмжээг Монголын менежментийн зөвлөхүүдийн институт 2018 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн чуулганаар Монголын зөвлөхүүдийг нэгтгэн чуулж, салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, олон улсын туршлагаас суралцах юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих