
Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод болов.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн хүч сорьсон ОУХМ Ш.Алтанбагана түрүүлж, алтан медаль хүртжээ. Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахмад тэрбээр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч сорьсон юм.

Ш.Алтанбагана 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа юм.
Дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр энэ сарын 16-19-нд ДАШТ-нд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу









































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn



