
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийн сонсгол хийж байна.
Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цар тахлын үед 1,059 тоглолт, контент бэлтгэсэн гэх талаар тодруулсан юм.
Тэрээр "Тухайн үед тухайн контентуудыг улсын төсвөөс хийгээгүй, уран бүтээлчид өөрсдөө хийж байгаа гэж байсан. Энэ нэвтрүүлгүүдийг төсвөөс хийсэн юм уу?. Эдгээр нэвтрүүлгийг улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн бэ?.
Соёлын дэд сайд М.Батбаяр: 10 их наядын төлөвлөгөөнд манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан. Үүнтэй холбоотойгоор найман контент бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн.
10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд үүнд мөнгө зарцуулаагүй.
Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөг гаргаж зохион байгуулсан" гэх хариултыг өгсөн юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу