
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээг өнөөдөр хийж, тус ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Ерөнхий сайд ирэх сургаар уурхайн гүний ажилчид түүнтэй уулзаж, хүсэлт шаардлагаа хүргүүлэх гэсэн боловч урьд хойчид гарч байгаагүй хамгаалалт гарч, уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож, бүх зам дээр тэг зогсолт хийлгэн сүрийг үзүүлжээ.

Уурхайн ажилчдыг байгаа газраас гаргахгүй, автомашинтай явж байсан жолооч нарыг машинаасаа гарахгүй байх шаардлагыг тавьсан байна.

Уурхайчдын зүгээс Ерөнхий сайдад хандан шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар уул, уурхайн салбарт ажиллагсдын цалин хөлсөд ноцтой нөлөө үзүүлж байгаа, ажил олгогчид өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг илүү дордуулж илүү цаг, амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдийн ажилласан цагуудыг илүү цагт тооцдоггүй, цалинг олгохгүй гэж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа түүнд хүргүүлэх гэсэн боловч тусыг эс олжээ.







Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-01-27 10:25:26
От хуульчид гэж монгол биш сэтгэлгээтэй нөхдүүдийн л хийж байгаа хуулийн мэдлэг дорой асуудал шүү
Зочин 2022-01-27 10:24:37
Шинэ хуулиар харин илүү цаг амралтын өдрийн цалинг өгөх ёстой шүү
Зочин 2022-01-26 07:02:28
Сүүлийн 30 шахам жил монголын хичнээн сайхан залуучууд солонгост боолын хөдөлмөр эрхэлж, эрүүл мэнд, амь амьдралаараа хохирч байхад манай төр, засаг хаашаа харж байсан билээ. Одоо бүр төрсөн газар нутаг дээрээ боолын хөдөлмөр эрхэлж, хөлс хүч,эд баялагаа шулуулж байх ч гэж дээ.
Зочин 2022-01-26 00:08:45
#дэлхийн_жишгээр_цалинжмаар_байна
Зочин 2022-01-25 22:21:05
Хэрэг болохгүй юм бол гай бололгүй гөлийгөөд арилахгүй лалар
Зочин 2022-01-25 22:07:59
Гэрээт 14/7 үндсэн ажилчид 14/14 энэ ариун явдал уу бас бага цалин авна энэ д ирээд ажилчидтай уулзаачээ
Зочин 2022-01-25 22:04:06
Гэрээт гэдэгээр нь муу цалин өгөж их ажил хийлгэж бн
Зочин 2022-01-25 21:11:02
Харин тийм ээ. Энэ нэг дагз псда хуулийн мэдлэг байхгүй, худ поп.
Зочин 2022-01-25 20:32:34
Онон Баасанжав миний хөгшин одоо болноо.
Зочин 2022-01-25 20:01:52
oyunerdene har nowsh gadniihni gar hul mongol ajilchddaa uulzahad yun blohgui bgn