СПОРТОнцлох

Паралимпод өрсөлдөж буй Б.Ганболд, Ц.Дашдорж нар 18 болон 19-р байранд орлоо

Хуваалцах:
Паралимпод өрсөлдөж буй Б.Ганболд, Ц.Дашдорж нар 18 болон 19-р байранд орлоо

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан /2022.03.09/ явагдаж тэших техникээр 25 тамирчин 1.2 км зайд уралдлаа.

Энэ зайд бүх тамирчин замаа дуусгаж барианд орлоо. Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-аар гараанаас гарч уралдааны замаа 3 минут 05.39 секундийн хугацаанд туулсан амжилтаараа 18 дугаар байрт орлоо. 

Паралимпод өрсөлдөж буй Б.Ганболд, Ц.Дашдорж нар 18 болон 19-р байранд орлоо

Харин Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 3 минут 07.32 секундийн амжилтаар 19 дүгээр байрт шалгарлаа.

Паралимпод өрсөлдөж буй Б.Ганболд, Ц.Дашдорж нар 18 болон 19-р байранд орлоо

Энэ зайд уралдсан тамирчдаас эхний 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгараад байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих