ДЭЛХИЙДОнцлох

ОХУ-ын Лада үйлдвэрлэлээ зогсоож, ажилтнуудаа чөлөөлжээ

Хуваалцах:
ОХУ-ын Лада үйлдвэрлэлээ зогсоож, ажилтнуудаа чөлөөлжээ

   ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй дэлхийн улс орнуудын хориг арга хэмжээний улмаас Лада автомашины үйлдвэрлэлд шаардлагатай эд ангиудын нийлүүлэлт тасалдан тус үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Учир нь шаардагдах эд ангиудын 20 гаруй хувийг импортоор авдаг аж. Тус үйлдвэр үйл ажиллагаанаа нь хэвийн болох эсэх нь тодорхойгүй учраас ажилтнуудаа түр хугацаанд чөлөөлсөн байна. Дэлхийн 34 оронд экспортлодог уг машины хамгийн том худалдан авагч нь Казахстан, Тажикистан зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс байдаг билээ. Ладагийн толгой компани Автоваз нь өнгөрсөн онд 350 мянган автомашин борлуулсан нь “Renault”- ийн дэлхий даяарх борлуулалтын 12 хувийг эзэлж байсан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих