БНХАУ дрон үйлдвэрлэхэд ашигладаг материалыг ОХУ-д нийлүүлдэг нь тогтоогджээ

Хуваалцах:
БНХАУ  дрон үйлдвэрлэхэд ашигладаг материалыг ОХУ-д нийлүүлдэг нь тогтоогджээ

АНУ болон Их Британийн Засгийн газрын хянаж үзсэн тээвэрлэлтийн дотоод баримт бичгүүдээс үзэхэд, Хятадын төрийн өмчит компани 2026 оны эхээр хориг арга хэмжээнд өртсөн Оросын дроны үйлдвэрлэгч компанид нүүрстөрөгчийн шилэн материал (carbon-fiber precursor) үйлдвэрлэхэд ашиглагддаг 46 тонн түүхий эдийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогджээ.

Баримт бичигт Жилин групп болон Оросын төрийн цөмийн корпораци Росатомын охин компани болох Алабуга-Волокно хооронд тээвэрлэж буй хоёр том чингэлэгийн талаар дурдсан байдаг. Олбрайт тээвэрлэсэн хэмжээ нь 1300 хүртэлх алсын тусгалтай довтолгооны дронуудад хангалттай хүрэхүйц материал байна.

Хориг арга хэмжээний улмаас Бээжин хот Оросын зэвсэг үйлдвэрлэлд шаардлагатай нийлмэл материалын бараг цорын ганц нийлүүлэгч болоод байгаа аж. Киелийн Эдийн засгийн хүрээлэнгийн (Kiel Institute) судалгаагаар Оросын цэргийн үйлдвэрлэлийг дэмжиж буй бүрэлдэхүүн хэсгүүдийн 60 гаруй хувийг Хятад улс нийлүүлдэг болох нь тогтоогджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан Курт Кэмпбелл хэлэхдээ, Хятадын олон арван компани цэргийн технологи солилцохын хариуд Москвагийн батлан ​​хамгаалах салбартай нягт холбоотой ажиллаж байна хэмээжээ. Бээжин ямар нэгэн хууль бус үйлдэл хийснээ үгүйсгэж байна.

Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам эдгээр мэдэгдлийг няцааж, тус улс нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүнд (dual-use goods) хатуу хяналт тавьдаг бөгөөд мөргөлдөөнд оролцогч аль нэг талд хэзээ ч зэвсэг нийлүүлж байгаагүй гэж мэдэгдсэн байна. "Росатом" (Rosatom) компани мөн охин компанийнхаа гаалийн мэдүүлэгтэй холбоотой ямар нэгэн зөрчил гаргасан удаагүй гэдгээ мэдэгдсэн байна. "Росатом болон түүний харьяа үйлдвэрүүд холбогдох хууль тогтоомж, зохицуулалтын шаардлагыг бүрэн дагаж мөрдөн үйл ажиллагаагаа явуулдаг" гэж Оросын төрийн өмчит тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

https://www.yahoo.com/news/world/articles/china-says-didn-t-start-002000595.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих