ДЭЛХИЙДОнцлох

Казахстан “Алтан орд”-ны тухай өмнө олонд ил болоогүй баримтуудтай танилцаж, судлах боломжтой боллоо

Хуваалцах:
Казахстан  “Алтан орд”-ны тухай өмнө олонд ил болоогүй баримтуудтай танилцаж, судлах боломжтой боллоо

    Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд Мухтар Тлеуберди Ватикан улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдөр “Holy See” буюу Ариун Сэнтийн ( Улсыг удирдах шашны хэмжээгүй эрхт засаглалын тогтолцоо юм) Нарийн бичгийн дарга (Гадаад хэргийн сайд) хамба лам Пол Ричардтай Галлахертай уулзжээ. Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад хэргийн яамны тэргүүн нар Бүгд Найрамдах Казахстан болон Ватикан улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. Мөн хоёр улсын эрүүл мэндийн салбар, хууль эрх зүйн орчныг өргөжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд Их сургуулийн эрүүл мэндийн төв, “Бамбино Гэсү” хүүхдийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Түүнчлэн Дорно дахины судлалын хүрээлэн хоорондын шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Казахстанын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Ватиканы Төлөөлөгчийн Архив, Ватиканы Төлөөлөгчийн номын сантай хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд Казахстан Ватиканы архиваас Түрэгийн болон Алтан Ордын үеийн Европын харилцааны талаарх өмнө нь хэвлэгдээгүй байсан Латин, Герман, Скандинав хэл дээрх эх сурвалжуудыг хайж олох, мөн эртний түүхийг сэргээх зорилгоор архивын материалыг судлахаар зорьж байгаа ажээ. https://kapital.kz/gosudarstvo/105948/budut-izucheny-arkhivy-vatikana-dlya-vossozdaniya-istorii-zolotoy-ordy.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-06-08 20:38:09

Shaa

Зочин
Сэтгэгдэл бичих