
Баяр наадмын амралтыг дайруулан “Ард” кино театрыг нурааж байгаа тухай мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тархсан.
Энэ тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсан тул ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ.
Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас "Тухайн барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гараагүй. НМХГ-аас барилгын ашиглалт, эрүүл ахуйн дүгнэлтийг гаргасан. Энэ нь барилгыг буулгах зөвшөөрөл биш. Барилгын тухай хуулийг зөрчиж байна.
Тиймээс барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож, нурааж эхэлсэн барилга руу хүн орж гэмтэх эрсдэлтэй тул хашаа барина. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу