МЭДЭЭОнцлох

“Зуншин” ХХК-ийн үйл ажиллагаанд техникийн аюулгүй байдлын зөрчил илэрчээ

Хуваалцах:
“Зуншин” ХХК-ийн үйл ажиллагаанд техникийн аюулгүй байдлын зөрчил илэрчээ

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/99 дүгээр дугаар удирдамжийг баталж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Камдер” ХХК-ийн захиалгатай 25 давхар орон сууцны 4 блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Зуншин” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар техникийн аюулгүй байдлын зөрчил дутагдлууд илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан, эрчим хүчийг хязгаарлаж, техникийн аюулгүй байдлыг хангуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа. 

Тодруулбал, Сүхбаатар дүүрэг дахь “UB central” орон сууцны урд “Central-3” гэх орон сууцыг барьж байгаа бөгөөд барилгын хууль зөрчсөнөөс үүдэн 500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж байгаа тухай оршин суугчид өчигдөр мэдээлэл хийсэн. 

“UB central” орон сууцны оршин суугчдын зүгээс холбогдох хууль, хяналтын байгууллагууд шалгалт хийж, барилгын стандартын дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардаж байсан юм. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих