Цагдаагийн бүдүүлэг авир

Хуваалцах:
Цагдаагийн бүдүүлэг авир
  15046326_742524199228287_195278876_n СБД-ийн 7-р хорооны нутагт “Невада” хэмээх бааранд 2016.11.08-ний шөнийн 3 цагийн орчимд цагдаа нар нэгэн эмэгтэйн биед халдаж, зодон танхайрчээ. Баарны эзэд болон тус баараар үйлчлүүлж байсан иргэн М, Г нар нь хоорондоо маргалдаж, эв зүйгээ ололгүй, эцэстээ хэн хэндээ гомдол гаргахаар СБД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн байна.Гэтэл маргаанаа шийдүүлж буруу зөвөө олохоор очсон хүмүүсийг тухайн ээлжинд гарч байсан цагдаагийн ахмад Ш, ахлах ахлагч Б нар нь учрыг нь олох гэж оролдохын оронд элдэв зүйлийн хараал хэлж, хэл амаар доромжлон хөөж гаргажээ. Гайхсан иргэд цагдаад хандан тэдэнд ёс зүйтэй хандах, хүндэтгэлтэй байхыг сануулахад ахлагч Б нь салаавч гарган хашгирч, шаардлага тавьсан иргэний гар хөлийг нь мушгиж, ахмад Ш нь иргэн Г-ын цавин тус газар нь цохиж бэлгийн дарамт гэж хэлж болохоор зүйл үзүүлсэн бөгөөд дараа нь эсэргүүцэл үзүүлэхэд нь нүүрэн тус газарт нь толгойгоороо хэд хэдэн удаа мөргөсөн байна. Иргэн Г цагдаагийн ёс журам рүү залган цагдаагийн алба хаагч Ш, Б нарын хууль бус үйлдлийн талаар хэлэхэд тэр орой жижүүрт гарч байсан хошууч Г нь гомдол гаргагчийн яриаг сонсож байснаа, цагдаа нарт хандан гомдол гаргаад байгаа иргэдийг архи үнэртүүлж байгааг ашиглан эрүүлжүүлэхэд хурдан хийхийг нөгөө  ёс зүйн зөрчил гаргасан цагдаа нартаа зөвлөсөн байна. Цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой хошууч Г нь хуулиар хүлээсэн үүргийнхээ эсрэг, хийх ёсгүй үйлдлийг гаргаснаар гэмт хэргийг нуун далдлах, улам өөгшүүлэх үйлдэл гаргасан байна.Ингээд анх үүссэн маргаан өөр зүйл болон хувирч, эрүүл шахуу байсан иргэдийг эрүүлжүүлэхэд хонуулан хохироожээ.  Энэ үйлдэл нь СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилчид өөрсдийн гаргасан ёс суртахууны талаархи хууль бус үйлдлийг халхавчлах санаатай, иргэдийг дуугүй болгох, тэдний эсрэг нотлох баримт бий болгох гэсэн байна. Ингээд иргэн Г нь эрүүлжүүлэхээс гармагц өмгөөлөгчид хандан, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт руу гомдол гаргаж, болсон үйл явдлын бичлэгийг шүүн үзүүлснээр дээрхи цагдаагийн буруутай үйлдлийг өчигдөр орой тогтоожээ. СБД-ийн  цагдаагийн алба хаагчид нь энэхүү үйлдлээрээ Цагдаагийн Ёс Зүйн Дүрмийн 4.2.2. “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд,үйлчлүүлэгчтэй..адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх.”, мөн дүрмийн 4.2.3.“Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчингадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжилж, сүрдүүлэхгүй байх”, дүрмийн 4.4.8.“..бүдүүлэг зан авир, үйлдэл, хөдөлгөөн гаргахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Мөн цагдаагийн алба хаагч, прокурорууд нь“прокурорын мөрдөн”гэх тэднийг шалгаж мөрддөг байгууллага байхгүй болсноос хойш дураар авирлах нь хэрээс хэтэрч, иргэдийг нүднээс далдуур хэлмэгдүүлэх явдал ихсэх болжээ.  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

2016-11-10 16:25:10

uchriign olj yum bichee ta

2016-11-10 16:24:16

yadaj bichsen medeeledee haritslaga huleene bizdee TUG.MN iinheen hudlaa bna uuchlaarai geed saya bas nomtoibayar gishyynlyy bydyylgeer haldsan bna lee terendee hariu uguuch...

2016-11-10 16:22:25

he he uursduul bolohgui tegeed hun zodson hun zoduulsan huniig hamgaalsan tsagdaag daramtlaj muugiin uznee geed iim yum hiigeed yavaad bga yum bna lee humuus uchriig olj baij bichij baildaa manaihaan. Ene sait basl arai zalah yumaa iim hevleliin ner hundiig gutaasan saituud bolimoor yumaa

2016-11-10 16:21:53

Өөрсдөө биеэ зөв аваад яавах хэрэгтэй. Авгай нарын хэрүүл ер нь цагдаад ямар хамаа байна. Шөнө 3 цаг хүртэл бааранд архи ууж байгаа хүн өөрөө ямар байх нь тодорхой шүү дээ. Архичидаа гэж дандаа л хүнд гай болж байх юм аа

2016-11-10 16:16:50

Цагдаа нар чинь бараг хаан юм биш үү төрийн хувцсан доор хэнхэглэх нь бүүр хэрээс хэтэрцэн. Гэхдээ сайн цагдаа ч бас бий харамсалтай нь сайнаасаа муу нь ихэсцэн

2016-11-10 12:38:38

Bizdaakiik hoolnoosh ni salga

2016-11-10 12:29:49

Teneg jandarmuud .

2016-11-10 12:27:15

Tsagdaa tulbur tootso baragduldag baiguullaga bish

2016-11-10 12:19:34

shaa nuu lalaraa

2016-11-10 12:01:59

ажлаас нь хал.хариуцлага тооц

2016-11-10 10:38:46

Эрүүл шахуу байсан иргэд юм бол архины мөнгөний тооцоогоо өөрсдөө хийчихгүй, цагдаа дээр согтуу очиж танхайрчихаад, цагдааг буруутан болгоод бичээд байх ч ес зүйгүй , хүн чанаргүй хүний муу үзсэн гарууд байна даа, олигтой хүмүүс ингэхгүй байхаа, эрх чөлөөний орон америкт ч гэсэн цагдаа руу ингэж дайрдаггүй л байхгүй юу, цагдаа яахав арга хэмжээ авагдаад танхай нөхдүүд бах таваа хангаад өнгөрөх байх гэхдээ энэ улс оронд дэг журам алдагдаад байна даа.

2016-11-10 10:32:04

Tsagdaa iimerhuu uildel hiih n tugeemel shuu dee.Es zuitei baihgui bol busdiigaa ballaj baigaa yum daa.

Зочин
Сэтгэгдэл бичих