
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийнхэн Хонгор сумын Салхит багийн ЕБ-ын 11-р сургуулийн засвар үйлчилгээ, бэлтгэл ажилтай танилцлаа. Тус сургуульд өнгөрсөн жил 13 бүлгийн 300 гаруй хүүхэд суралцсан. Энэ жил шинээр 40 хүүхэд 1-р ангид элсэн орохооор бүртгүүлжээ.
Сургуулийн засвар үйлчилгээ 93 хувьтай байна. 9-р сарын 1-ээс өмнө хуучин сургуулийнхаа байрны дотор засал болон спорт заалныхаа засварыг дуусгахаар ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын жил, аймгаас барьж буй бодлого чиглэлийн хүрээнд ЕБС-иудад тавьж буй шаардлагын дагуу спорт заалны хувцас солих өрөөг охид, хөвгүүдийнхээр нь тусгаарлан хүүхдийн эрхийг хангах чиглэлд анхааран орчин нөхцөлийг бүрдүүлэхийг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс чиглэл болголоо.
Тус сургуулийн халаалт дулааныг 2019 онд төмөр замын уурын зуухтай төвлөрсөн халаалтын системд холбосноор халаалтын асуудал шийдвэрлэгдсэн байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу