МЭДЭЭОнцлох

Дархан-Уул: Нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалтад 100 гаруй хүн хамрагдлаа

Хуваалцах:
Дархан-Уул: Нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалтад 100 гаруй хүн хамрагдлаа

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Дархан салбар, Мандах их сургууль хамтран нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд, олон нийтийн ашиг сонирхолтой компаниудын нягтлан бодогч 100-аад хүн хамрагдсан юм.

Сургалтаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартын шинэчлэл, санхүү болон татварын тайлангийн зөрүүгийн асуудлууд болон EXCEL болон Google шэтийг ахисан түвшинд хэрхэн ашиглах талаар Мандах их сургуулийн мэргэжлийн багш нар мэдлэг олгов.

Мандах их сургуулийн багш нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нягтлан бодогчдынхоо мэргэжил, боловсролыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж энэ удаагийн сургалтыг үнэ төлбөргүй явууллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих