
Нүүрсний хулгайг эсэргүүцэн “Найрамдал” талбайд 4 дэх өдрөө жагсаж буй залууст аймаг орон нутгаас гэр барьж, тог цахилгааныг нь татаж өглөө
Төв талбайн жагсаалыг Дарханы залуус ч мөн дэмжин өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэн жагсаж байна. Жагсагчид аль нэг нам улс төрийн хүчний харьяалалгүй үзэл бодол, үнэт зүйлээрээ эвлэлдэн нэгдэн улс эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө жагсаж байгаагаа илэрхийлж байна. Тэд нүүрс тээвэрлэлттэй холбоотой томоохон хэмжээний авлигын сүлжээг олон нийтэд ил тод зарлахыг шаардаж байгаа гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу