
Энэ сарын 07-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого явагдана. Дархан-Уул аймгийн хэмжээнд мал тооллогын ажил өчигдөр /2022.12.07/ амжилттай эхэллээ.
Аймгийн хэмжээнд 140 тоологч, 40 орчим техник хэрэгсэлтэй тооллогын ажилд гарсан. Өнгөрсөн жил нийт 1300 өрхийн 360 орчим мянган толгой мал тоологдсон. Энэ жил цэвэр эрлийз үүлдрийн малыг нарийвчлан тоолох юм.
Дөрвөн суманд тус бүр нэг хяналтын тооллогын баг ажиллана. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг мал тооллогын ажлыг эхлүүлж Шарын гол суманд ажиллалаа. Өмнөх жилүүдийн тооллого судалгаагаар тус сумын хэмжээнд 160 гаруй малчин өрхийн 39 мянган гаруй толгой мал өвөлждөг гэсэн дүн мэдээ байна.
Суманд 5 чиглэлд 5 тооллогын ажлын хэсэг гаран ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шарын гол сумын хэмжээнд нийт 60 тонн өвс, 20 тонн малын тэжээл бэлтгэснийг Шарын гол сумын Засаг дарга Б.Лхамсүрэн мэдээллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу