МЭДЭЭОнцлох

Дархан-Уул: Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн угаалгын тоног төхөөрөмж нийлүүллээ

Хуваалцах:
Дархан-Уул: Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн угаалгын тоног төхөөрөмж нийлүүллээ

    Орон нутгийн төсвийн 87.8 сая төгрөгөөр Нэгдсэн эмнэлэгт 30 килограммын угаалгын машин, хатаагч, 3 ширхэг автомат индүү зэрэг угаалгын иж бүрэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэснээр эмчилгээ үйлчилгээний арын албаны ариун цэврийг ханган ажилладаг угаалгын тасгийн ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж байна.

Дархан-Уул: Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн угаалгын тоног төхөөрөмж нийлүүллээ

Угаалгынхан өдөрт эмч, эмнэлгийн ажилтнуудын 200 хос хувцасыг ариутган цэвэрлэдгээс гадна хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглүүлдэг цагаан хэрэглэлийг угааж ариутгадаг юм.

Дархан-Уул: Нэгдсэн эмнэлэгт сүүлийн үеийн угаалгын тоног төхөөрөмж нийлүүллээ

Аймгийн Засаг дарга Б.Азжаргал ковидын үед эмнэлгийн цагаан хэрэглэлийг угааж ариутгадаг тус тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхээр амласан. Ийнхүү бодит ажил болж байгаад эмч, эмнэлгийн ажилтнууд талархалтай байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-11-14 14:35:09

Хажуугаар нь эмч ажилчид гэрийнхээ том том юмнуудыг авчирж угаана, ашиглана. Тал бүрийн ашигтай хахаха

Зочин
Сэтгэгдэл бичих