МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэн нийт 10 сайдыг томилсон.
Тухайлбал, Эрчим хүчний сайдаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэнг томилжээ.
Тэрбээр:
- 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
- 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий захирал
- 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.