
Улсын Онцгой комиссын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдаад дуусаж байна. Өчигдөр /2022.11.22/ эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхайг хийж, нийт 47 байгууллагын мэдээллийг сонсож дууссан. Өнөөдрийн хувьд Уул уурхайн салбарын гурван уурхай бий. Шарын голын уурхай, Багануурын уурхай, Шивээ говийн уурхай дээр дизель түлшний нөөцгүй болсон. Энэ асуудлыг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. ОХУ-аас нефт импортолдог компаниудын түлш ирэх долоо хоногийн сүүлээр ирэх тул цаашид хэвийн ажиллаагаатай явагдана гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу