МЭДЭЭОнцлох

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Хуваалцах:
Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг энэ сарын 19-25-ны хооронд “Бүх нийтэд хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь” уриан дор өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны алба хаагч нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Мөн үеэр ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн тэргүүний сурагчдад яамны гарын бэлэг болон “Тобун Монгол” ХХК-иас сурагчдад 500 мянган төгрөгийн батламж гардуулан өглөө.

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Сургалтын төлөвлөгөө батлах тухай”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцдаг тусгай сургуулийн сургалтын төлөвлөгөө” батлагдсан. Энэхүү төлөвлөгөөнд сургуулийн хөтөлбөрөөр, сургалтыг дэмжих цагт судалсан “Монгол дохионы хэл” хичээлийн цагийг нэмэгдүүлж, заавал судлах хичээлд оруулсан. Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль энэ хичээлийн жилд дээрх төлөвлөгөөний дагуу хичээллэж байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих