
Уул уурхайн салбарынхан нэгдэн чуулж буй “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.
Чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр хөрөнгө оруулалт чиглэлээр өрнөсөн юм.
Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү чуулганд хоёрдугаарт эрэмбэлэгдэж, хамгийн тогтвортой арилжаалагдаж буй “Тавантолгой”ХК-ийн ахлах эдийн засагч Ч.Төрмандах “Өсөлтийг дэмжигч тавантолгой” илтгэлийг танилцууллаа.
Мөн чуулганы хэлэлцүүлэгт панелистаар Санхүү эрхэлсэн дэд захирал Ө.Мөнхтайван оролцож байр сууриа илэрхийлсэн бөгөөд уул уурхайн компани хөрөнгийн зах зээлд хэрхэн амжилттай ажиллаж байгаа томоохон төлөөлөл нь Орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу










































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn




