МЭДЭЭОнцлох

Цай Вэньруй: Хоёр орны иргэд соёл иргэншлийг харилцан солилцоно

Хуваалцах:
Цай Вэньруй: Хоёр орны иргэд соёл иргэншлийг харилцан солилцоно

“Хятадын соёлын өдрүүд – Монголд” хэвлэлийн бага хурал цахимаар боллоо. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:

"Хятад, Монгол Улс уул усаараа мөнхөд холбогдсон хөрш орон билээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа иргэдэд бодит үр дүнгээ өгсөн.

Соёл иргэншил нь харилцан сурах замаар хөгждөг. Энэ удаагийн Өвөр Монголын соёлын өдрийн арга хэмжээгээр гэрэл зургийн үзэсгэлэн, тоглолт, дууны тэмцээн, анагаах ухааны илтгэл зэрэг зургаан төрлийн арга хэмжээг цахимаар хүргэнэ. Цар тахал дуусах нь гарцаагүй. Хоёр орны иргэд соёл иргэншлийг харилцан солилцоно. Өдөрлөгт оролцогчид Хятад, Монголын нөхөрсөг, уламжлалт найрамдлыг өргөжүүлэхэд оюун ухаан хүч чадлаа нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол Улсын салбар бүр цэцэглэн хөгжиж, хоёр орны найрамдлын харилцаа улам өргөжих болтугай" гэлээ.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих