МЭДЭЭОнцлох

"Зүүнбаян төмөр зам" ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Хуваалцах:
"Зүүнбаян төмөр зам" ХХК Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

“ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ” ХХК ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 4000 ХАЙЛААС, ШИНЭС МОД ТАРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төмөр замчид Баянгол цэцэрлэгт хүрээлэн дэх “Зүүнбаян төгөл”-д хайлаас мод тарьж байна. Ингэхдээ тус хүрээлэнгийн ойн инженерүүдийн зааварчилгаа, зөвлөгөөгөөр ургамлын хашлага бүтээхээр 4000 ширхэг хайлаас суулгаж, усалгаа хийж байна.

Хаврын мод тариалалтын үеэр тус төгөлд суулгасан 500 хайлаас, 33 шинэс модны ургалт 90 хувьтай байна. Түүнчлэн мод тариад орхих бус эргээд арчилгаа, усалгаандаа тогтмол анхаарч ирсэн учир модны ургалтын хувь ийнхүү өндөр байгаа юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих