
Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-д Монголын баг тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн амжилтаар багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.
Тодруулбал, Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, жүдо бөхийн 5 дахь дэлхийн аварга болсон бол Э.Ариунболд 60 кг жинд уламжлалыг үргэлжлүүлж, мөнгөн медальтай ирсэн билээ.
Мөн ОУХМ Л.Энхрийлэн, Д.Сумъяа аваргынхаа залгамж халааг авч явж чадна гэдгээ харуулан дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртсэн билээ.
Жүдо бөхийн дэлхийн медальт тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр хүлээн авч уулзан шагнаж урамшууллаа. Уг уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар нар байлцав.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу