НИЙГЭМОнцлох

У.Болортуяа: Дээд шүүхээс гаргасан мэдээг уншиж хүргэтэл надад гомдол гаргасан

Хуваалцах:
У.Болортуяа: Дээд шүүхээс гаргасан мэдээг уншиж хүргэтэл надад гомдол гаргасан

            Өрөг.мн сайтын ерөнхий редактор У.Болортуяа "Улс төрийн задлан" эрэн сурвалжлах нэвтрүүлгээр Сангийн сайд асан С.Баярцогтын тухай баримт бүхий хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн байдаг. 

Энэхүү нэвтрүүлэгт Дээд шүүхийн албан мэдээг ашигласан боловч сэтгүүлч У.Болортуяад Дээд шүүхээс гомдол гаргажээ.

Асуудлыг сэтгүүлчээс өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр, "Намайг яг яагаад дуудсаныг сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн тав дахь өдөр Мөрдөн байцаах албанаас над руу утасдаад "Монгол Улсын Дээд шүүхээс таныг Дээд шүүхийг гүтгэсэн, Дээд шүүхийн нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр Улсын Мөрдөн байцаах албанд таны нэр дээр өргөдөл ирсэн байна. Та ирж мэдүүлэг тайлбараа өгөөрэй" гэсний дагуу өнөөдөр цаг тохироод ирсэн байна.

Сэтгүүлч У.Болортуяа: Ер нь бол миний хийсэн нэвтрүүлэг Улсын Дээд шүүхийн тухай нэвтрүүлэг биш юм.

Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн С.Баярцогт гэдэг хүн гурвын гурван шатны шүүхээр буруутгагдсан, ял авсан тухай юм. С.Баярцогтын хэргийг хянаад Анхан шатны шүүхээс 10 жил, давж заалдах шатны шүүхээс 4.2 жил, дараагийн шатны шүүх нь энэ ялыг нь хэвээр нь баталсан байдаг. Гурвын гурван шатны шүүхээс ял авсан хүн шүү дээ.

Дээд шүүхээс, хяналтын шатны шүүхээс нэгэнт шийдвэр гарсан байтал С.Баярцогт яагаад гэнэт гэмгүй болоод гараад ирэв. Үүний зүй тогтлыг ажигласан ямар ч сэтгүүлч ажлаа хийнэ.

С.Баярцогт гэм буруугүй болчихлоо.  Тэгвэл гурвын гурван шатны шүүх ямар үндэслэлээр, ямар хэргүүдээр С.Баярцогт гэдэг хүнийг буруутгаж шийдвэрлэсэн байсан юм бэ? гэдгийг би сэтгүүлчийнхээ хувиар шүүхийн сайтад нээлттэй тавьсаныг хүмүүст уншиж өгсөн.

С.Баярцогт гэдэг хүн мэдээлэхдээ Швейцар дахь оффшор дансны тухай, Швейцарын шүүхийн тухай гэж яриад байдаг. Хүмүүс тэр хэргийнх нь тухай мэдээд байдаг.  Үнэндээ С.Баярцогтын эхнэрийнх нь компани, найзынх нь компани, Оюутолгой компанид катрингийн үйлчилгээ үзүүлсэн тухай, олон тэрбумын хаус авчихаад, тэдгээрийнхээ тухай хөрөнгө орлогодоо мэдүүлээгүйг олон нийт мэддэггүй. Эдгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай /баримтууд нь /хэргүүд нь нийлээд С.Баярцогт гэдэг хүн ял авсан юм байна лээ. Шүүхийн албан ёсны сайт дээр байсан мэдээг нь би уншиж хүмүүст хэлж өгсөн юм.

Би нэвтрүүлэгтээ Дээд шүүхийг хэрхэн хардаж байна, магадгүй байна, болзошгүй байна гэдэг үгс ашиглаж дурдсанаа тайлбарлая.

Товчхондоо: Улсын Дээд шүүх дэх хэрэг нь "цайрчихаж" байгаа шалтгаан нь магадгүй Дээд шүүхийн Ерөнхий шүүгч н.Ганзориг, Хяналтын шатны шүүхийн шүүгч н.Амарбаясгалан, н.Эрдэнэбалсүрэн нар нөлөөнд автсан юм биш биз дээ. Шүүгчид нөлөөнд автаад С.Баярцогт гэдэг хүний хэргийг гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг нь хаачихаж байгаа юм биш биз дээ... гэж хардаж байгаагаа илэрхийлсэн. 

Ингээд Дээд шүүхийнхэн гомдол мэдүүлээд, сэтгүүлч намайг гүтгэсэн гэж дүгнэсэн учир ийнхүү цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлсэн байна. Хэрвээ би гүтгэсэн юм бол С.Баярцогт гэдэг хүнийг шоронд оруулах шийдвэр гаргасан өмнөх гурван шатных нь нэр бүхий шүүгчид тэгвэл хариуцлага хүлээсэн үү?

Дээд шүүх С.Баярцогт гэдэг хүнийг ямар үндэслэлээр, ямар нотлох баримтад тулгуурлаж гэм буруугүй гэж дүгнэснээ олон нийтэд яагаад тайлбарлахгүй байгаа юм. Яагаад намайг цагдаад өгч байгаа юм. Дээд шүүх үнэхээр өөрсдөө зөв шийдвэр гаргасан юм бол өмнөх гурван шатных нь шүүгчид С.Баярцогтыг хэлмэгдүүлсэн, гүтгэсэн болж таарна биз дээ. 

Гурван шатны шүүх үүнд хариуцлага хүлээх юм уу? С.Баярцогт гэдэг хүнийг ямар үндэслэлээр гэм буруугүй гэж үзэж байгаа тухайгаа, гаргасан шийдвэрээ хууль зүйн, эрх зүйн онол үндэстэй нь Дээд шүүх тайлбарлах шаардлагатай байх.

Сэтгүүлчийг Дээд шүүхээр оролдох юм бол эсвэл шүүгч нартай холбоотой хардаж, таамаглал дэвшүүлж, мэдээ сурвалжилга бэлтгэх юм бол цагдаад дуудагдана шүү гэдэг айдас мэдрүүлэх гэсэн, айдсаар удирдах гэсэн нэг арга байх л гэж харж байна" гэв.


Хуваалцах:
3Хаха
2Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2023-01-10 00:02:36

дөөн

Зочин 2023-01-10 00:02:34

Хохинээ, шантаажны мэдрэл хөпө

Зочин 2023-01-09 20:12:22

Амжилт сэтгүүлчээ

Зочин
Сэтгэгдэл бичих