МЭДЭЭОнцлох

Сар шинийн мэндчилгээ, ерөөлийн үгс

Хуваалцах:
Сар шинийн мэндчилгээ, ерөөлийн үгс

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилдээ элгэн садандаа хэлэх мэндчилгээний ерөөлийн бэлэгтэй үгсийг хүргэж байна. 

 

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой 

***        ***        ***        ***    

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр

Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр

Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр

Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.

 

***        ***        ***        ***    

Аманд нь амар мэнд бялхаж

Атганд нь азын дөрвөн бэрх багтаж

 Айл гэрт тань инээд хөөр цалгиж

Амар сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь

Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж

Долоон бурхандаа дээжээ өргөж

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож

Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан

 Эрч дүүрэн сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

***        ***        ***        ***    

Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

***        ***        ***        ***    

Төрлөөрөө түвшин амгалан

Элгээрээ энх амгалан

Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй.

 

***        ***        ***        ***    

Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж

Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан

Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

Дээрээ тэнгэрийн нартай

Дэргэдээ ханийн нартай

Өвөр дээрээ үрийн нартай

Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай

Элгээрээ энх амгалан Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

 

***        ***        ***        ***    

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж,

Долоон бурхандаа дээжээ өргөж,

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,

Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай

Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

***        ***        ***        ***    

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж

Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой

 

***        ***        ***        ***    

Найман зууны түүхийг нар зөв хурайлсан

 Намхан хүлгээ унаж дэлхий зулайд омoгшсон

 Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээ үдэж

Настан буурлаан цэнгүүлэн туулай жилээ угтаж байна

Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа

Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа

Сааршгүй сайныг бэлэглэх эцэг дээдсийн заншилтай

Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна

 Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна

Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна

Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө

 Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд

 Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү

Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод

Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу

Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье

Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

 

***        ***        ***        ***    

Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд

Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд

Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод

Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад

Аагтай шаргал цайг нарны туяатай самарч

Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд

Хамгаас эрхэм тандаа Ирж буй морь жилдээ хотлоороо амар амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

***        ***        ***        ***    

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч

 Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж

 Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж

Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй

Буурал жил улирч, буянт жил морилох нь

 Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Дорнын зурхайгаар мөрөө гаргаж

Долоон бурхандаа дээжээ өргөж

Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож

Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой

 Дэлхий тэнийм баясгалантай

 Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл энх саруул сайхан Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой

 Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн сэтгэл төвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

***        ***        ***        ***    

Буян номын гэгээ тооноор чинь цацарч

Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж

 Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан

Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.

 

***        ***        ***        ***    

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр

Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр

 Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр

Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй Сар шинэдээ сайхан шинэлээрэй

 

***        ***        ***        ***    

 


Хуваалцах:
5Хаха
11Таалагдсан
3Гунигтай
3Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2025-03-05 17:51:30

Маш гоё бн аа миний охин бүгдэнгийн чээжилсэн

DR. ADITY 2025-03-05 13:10:23

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

DR. ADITY 2025-03-05 13:10:23

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Зочин 2025-03-01 10:11:13

ёстой гоё үгнүүд байна сар шинийн мэндчилгээ хэлэхгээд үг олдомгүй басан юм баярлалаа

Зочин 2025-03-01 10:11:12

ёстой гоё үгнүүд байна сар шинийн мэндчилгээ хэлэхгээд үг олдомгүй басан юм баярлалаа

Зочин 2024-02-09 13:14:57

Псда

Зочин 2024-02-02 18:55:47

хшслсв

Зочин
Сэтгэгдэл бичих