
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаад орнуудаас авсан мөнгөн болон биет зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгохыг иргэд шаардсаар байгаа билээ. Энэ асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 11.00 цагт эхлэх товтой байсан ч хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эдийн засгийн Байнгын хороо шинжээч томилж өгөөгүй тул сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна" гэлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Энэ бол 20 их наяд төгрөгийн асуудал. Хөгжлийн банкны сонсгол гэж олон ангит кино шиг юм болсон. Бидэнд мэргэжлийн шинжээч томилж өгөхгүй бол сонсгол олигтой ажил болохгүй гэв.
Цаашлаад О.Цогтгэрэл гишүүн “Төрийн 20 байгууллагаас мэдээлэл ирүүлсэн. Үүний 17-гийнх нь мэдээлэл шаардлага хангахгүй, хангалтгүй байна. Зүгээр л нээлттэй сайт дээр байгаа мэдээллүүдээ ирүүлсэн байна. Хөгжлийн банкнаас 20 дахин том мөнгөн дүн яригдаж байгаа учраас бид шинжээч хүссэн.Ковидын хууль нэрийн доор дандаа шууд тендергүй худалдан авалт явсан” гэв.
Хэдийгээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар сонсголыг хойшлуулахгүй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, улстөржсөн мэдэгдэл хийхгүй байхыг АН-ын бүлгээс хүсэв. Ийн шинжээч томилтол сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.






52 минутын өмнө

1 цагийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу