
УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан түгжрэлийг бууруулах чиглэлээр авах гэж байгаа болон газар чөлөөлөлтийг хийх болон гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой асуудлыг бүлэг дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудалд бүлэг болгоомжтой хандаж, Засгийн газарт асуудлыг яриарай, тооцоо судалгаагаа сайн хийгээрэй гэдэг чиглэл өгөөд зайлшгүй шаардлагатай гэвэл дахин ажиллаад УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн" хэмээлээ.
Цаашлаад "НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудалд иргэдээс санал авах эрх нь нээлттэй. Зохион байгуулагчид хуулийн төслөө оруулж ирэх ёстой. Хэрэв УИХ-аар ороод дэмжигдвэл энэ оны төсвийг баталсан байвал дараа оноос хэрэгжүүлж эхэлнэ. Үүнийг заавал бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагагүй. Нэмж хэлэхэд ямар ч хуулийн төслөөр иргэдээс санал авч болно. Гэхдээ Татварын хууль болон Эрүүгийн хуульд иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байгаа. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүдийг Эрүүгийн хууль болон Татварын хуулийг санаачлахгүй шүү гэж анхааруулсан. Тиймээс энэ нь олон нийтийн саналаар явах асуудал биш гэж ойлгож байгаа" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу