
Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 06 буюу даваа гараг, билгийн тооллын 17, хаврын тэргүүн улаан бар сарын найман цагаан цагаан бич өдөр. Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өдрийн сайн цаг нь хулгана цаг: 23.40-01.40 цаг, үхэр цаг: 01.40-03.40 цаг, луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.














































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn




