2025 он гэхэд БНСУ-ын хүн амын 20 хувийг ахмад настнууд бүрдүүлэх төлөвтэй байна

Хуваалцах:
2025 он гэхэд  БНСУ-ын хүн амын   20 хувийг ахмад настнууд бүрдүүлэх төлөвтэй байна

      Ганцаараа амьдардаг  өндөр настай  гурван солонгос хүн тутмын нэг нь ярих хүнгүй, учир нь өндөр настангууд илүү урт насалдаг ч эхнэр, нөхөр болон гэр бүлийн бусад гишүүдээ нас барсны дараа нийгмээс  тусгаарлагддаг байна. Солонгосын Статистикийн газраас гаргасан мэдээллээс харахад 65 болон  түүнээс дээш насны ганцаараа амьдардаг хүмүүсийн талаас илүү хувь нь амьдралынхаа үлдсэн хугацаанд сайн бэлтгэгдээгүй байна. Өмнөд  Солонгосын 51.75 сая хүн амын 19.2 хувийг өндөр настнууд эзэлж байна. Тус улс 2025 он гэхэд хүн амынх нь  20 хувийг ахмад настангууд эзэлдэг хэт өндөр настны нийгэм болох төлөвтэй байна. Мөн 2072 он гэхэд нийт хүн амын дунд өндөр настнуудын эзлэх хувь 47.7 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. 2022 оны байдлаар 65 нас хүрсэн хүмүүсийн дундаж наслалт дунджаар 20.7 жил байхаар тооцоолсон нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудын дунджаас ойролцоогоор нэг жилээр өндөр байна. Статистикийн агентлагийн мэдээлснээр энэ онд ахмад настан тэргүүтэй өрхийн тоо 5.65 сая болж, улсын хэмжээнд нийт өрхийн 26.5 хувийг эзэлж байна. 5.65 сая өрхийн 37.8 хувь нь нэг хүнтэй өрх байжээ. Ганц бие хүнтэй өрхийн 34.8 хувь нь өвчтэй эсвэл гэр орны ажилд дэмжлэг авах шаардлагатай үед тусламж хүсэх хүнгүй гэж мэдэгджээ. Түүнчлэн 71 хувь нь санхүүгийн хүндрэлтэй үед мөнгө зээлэх хүнгүй гэж хариулжээ. Нэг хүнтэй өрхийн 18.7 орчим хувь нь дээр дурдсан гурван асуудалтай тулгараад байгаа аж. Хожмын насандаа санхүүгийн хувьд бэлэн үү гэсэн асуултад ганцаараа амьдардаг ахмадуудын 55.8 хувь нь "Үгүй" гэж хариулжээ. Тэдний 50 орчим хувь нь зөвхөн улсын тэтгэврээр амьжиргаагаа залгуулдаг гэжээ. Амьдралын чанарын тухайд ганцаараа амьдардаг ахмадуудын 47.8 хувь нь орлогодоо “сэтгэл хангалуун бус” гэж хариулсан бол 20.7 хувь нь сэтгэл хангалуун байна. Ганц хүнтэй өрх бүрдүүлдэг ахмад настнуудын 69 хувийг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн 31 хувийг эзэлж байна. Ганцаараа амьдардаг ахмадуудын 40.3 хувийг 70-аас дээш насныхан эзэлж байна. 65-69 насныхан 30.1 хувь, 80-аас дээш насныхан 29.6 хувийг эзэлж байна.

https://www.koreatimes.co.kr/www/biz/2024/09/126_383184.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих