МЭДЭЭ

“Бидний газар нутаг, бидний ирээдүй” уриан доор цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16-р хурал (UNCCD COP16) эхэллээ

Хуваалцах:
“Бидний газар нутаг, бидний ирээдүй” уриан доор цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16-р хурал (UNCCD COP16) эхэллээ
Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16-р хуралд (UNCCD COP16) Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд С.Одонтуяа нар оролцож байна.
 
Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тус хуралд НҮБ-ын конвенцод нэгдэж орсон 197 орны төлөөлөгчид болон тэдгээрийг төлөөлсөн 100 гаруй орны Засгийн газрын Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Талуудын бага хуралд 45 мянган хүн оролцож, хөх болон ногоон бүс гаргаж, анх удаа хүүхэд болон залуучууд, эмэгтэйчүүдийн эрхийг давамгайлж хэлэлцэх, оролцоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Талуудын 16-р бага хурлын нээлтэд Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын төлөөлөгч, Байгаль орчин, Хөдөө аж ахуй, усны сайд Ноён Абдулрахман Абдулмохсен Аль-Фадли үг хэлж, 15 дугаар бага хурлыг зохион байгуулсан Бүгд Найрамдах Кот Дивуар Улсын Ерөнхий сайд, Байгаль орчны сайд ирж оролцож байна.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, цөлжилтийн конвенцын асуудал, газрын доройтол, гангын асуудал хил хязгааргүй учраас улс орнууд олон талт платформыг ашиглаж, хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байна. Энэхүү зорилтоо хангахын тулд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамыг шинээр зохион байгуулсан. МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Монгол Улсад 84 сая мод тарьж, суулгалтын нөөцийг 63 саяд хүргэсэн нь олон улсад сайн туршлагуудын нэг хэмээн тооцогдож байна. Цөлжилттэй тэмцэх, ойн эко системийг цогцоор бүрдүүлэхийн тулд байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх, одоогийн байдлаар бид газар нутгийн 21 хувийг тусгай хамгаалалтад аваад байна. Энэ тоог цаашид үе шаттай ахиулах болно. Эдгээрийн зэрэгцээ ногоон шилжилтийг дэмжих тусгайлсан банк байгуулах, ногоон санхүүжилтийн схем нэвтрүүлэхээр Монгол улс ажиллаж байгаа талаар мэдэгдэж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
“БИДНИЙ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” уриан доор зохион байгуулагдаж буй тус хуралд 12 дугаар сарын 2-ноос 13-ний өдрийн хооронд зохион байгуулагдана.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих